1500 орчим СӨХ-нд халдваргүйтгэлийн бодис тарааж, зааварчилгаа, сургалт өгч байна
Ковид-19 цар тахлын үед хаалганы бариул, шат, лифтний хаалга, товчлуур зэргээр халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс ДЭМБ эдгээр гадаргууг зориулалтын Клорцепт-17 бодисоор ариутгаж, халдваргүйжүүлэхийг зөвлөдөг. Улаанбаатар хотод Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд гишүүнчлэлтэй 1500 орчим СӨХ байдаг. Мөн “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар […]