2020-12-04

Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх” захирамж гаргасан. Энэ дагуу төрөөс халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, өрх толгойлсон гээд холбогдох […]

2020-12-04

“ТАНАЙХААС ХАЛДВАР ГАРСАН ГЭЭД ЦОНХ РУУ НЬ ЧУЛУУ ШИДЭЖ БАЙНА, ГЭРЭЭС НЬ ХӨӨЖ БАЙНА”

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Хан-Уул дүүргийн 4-р хорооны Арцатын гудамжны 3-11 гэдэг газраас голомт үүссэн. Гэр бүлийн, төрсөн өдрийн баярт орсон, хамт ажилладаг гээд 20-иод тохиолдол илэрсэн. Өвчилсөн хүний гудамж, хорооллыг хэлэхгүй байгаа. Хэлэхээр эмчлүүлж байгаа хүмүүс маань надад гомдол мэдүүлдэг, мэдүүлэхээс аргагүй. Халдвар гарсан гээд гэрээс нь хөөж байна, танайхаас, танай байрнаас гарсан […]

2020-12-04

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан. Үүний 0,73 хувь […]

2020-12-04

Баруун туруун товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид  24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай […]

2020-12-03

1000 гаруй өрхөд нэг сарын хүнсний багцын тусламж үзүүллээ

Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас орлого нь тасарсан, тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй болсон 1000 гаруй өрх, иргэнд нэг сарын хүнсний тусламж үзүүллээ.   Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ХНХЯ-ны хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран есөн дүүргийн зорилтот бүлгийн өрхүүд болон бүртгэлгүй иргэдэд энэхүү тусламжийг олгосон аж. Swiss Cooperation in Швейцарын […]

Нийслэл зөвхөн цахим албан бичиг хүлээн авдаг болно

Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, Цахим албан бичгийн https://smartoffice.mn/ системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр цаашид цаасаар албан бичиг хүлээн авахыг бүрэн зогсоох юм. […]

2020-12-02

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар буурууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэд, аж ахуй нэгжийг дэмжих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд гэр хорооллын айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг эрх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувь хямд үнээр худалдаалахаар боллоо. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг нэг тонныг нь […]

2020-12-02

Харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR код авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхлэн нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас баталлаа. Хязгаарлалтад ороогүй 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгөх […]

2020-12-02

Найруулагч Д.Галбаяр: Үнэндээ Би тэр хүмүүстэй нэг хоног ч хамт байж чадахгүй юм байна лээ

Найруулагч Д.Галбаяр цахим хуудаснаа”Цэнхэр үст Цэрэн эгчтэй хамт нэг контент бэлдээд би нөгөө айхтар Загдаа гэгчийнд анх удаа очиж билээ. Тэр өдөртөө мань эр ярилцлага өгөхгүй гээд хэдүүлээ зүгээр л ярьж сууцгаая гэсэн. Хоол унд болсны дараа тэдний хашаагаар явж гэрүүдтэй танилцсан. Надад төрсөн сэтгэгдэл гэхээсээ илүү миний тэндээс авсан мэдрэмж их чухал байлаа. Үнэндээ […]

2020-11-30

17 градусаас бага градус бүхий coгтyyруулах ундааг зарахыг зөвшөөрлөө

Хөл xoриотой холбоотой apхи coгтууруулах yндааг xopиглосон байсан. Гэтэл apхи шаглах, хyyль бycаар зарах, хувиараа гэртээ apхи үйлдвэрлэн зарж байгаа асyyдлууд үүсч байгаа. Энэ нь даамжраад apхины хopдлого болох эpcдэл үүсч байгаа тул НОК-оос 17 градусаас бага градус бүхий coгтууруулах ундаа 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн зарахыг зөвшөөрч байгаа билээ.