2020-04-22

УБ хот, Дархан, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Улсын онцгой комисс өчигдөр орой хуралдаж, Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 26-ны 06.00 цагт хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Тодруулбал, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан учраас Дархан, Сэлэнгээс бусад аймгаас ч ирэх иргэдийг оруулахгүй, гаргахгүй гэсэн үг. Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу ч мөн орох, гарах хөдөлгөөнийг нь […]

2020-04-21

Төрийн болон төрийн бус Их, дээд сургуулийн элсэлтийн БОСГО оноог тогтоов

Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалыг батлав. Тушаалаар […]

2020-04-21

Монгол улсад “КОВИД-19”-ийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн Монгол Улсын иргэн юм байна. Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан, эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тусгаарласан талаар ЭМЯ мэдээллээ. Мөн хамт явж байсан […]

ДЭМБ: Цар тахлын хамгийн хүнд хэцүү цаг үе биднийг хүлээж байна

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжилж, цар тахлын хамгийн хүнд үе урд хүлээж байгааг анхааруулжээ. “Улс үндэстэн бүр эв нэгдэлтэй байж, дэлхий даяараа хамтран ажиллахгүй бол цар тахлын хамгийн хүнд хэцүү үе биднийг хүлээж байна. Бидэнд итгэ! Энэ бол хүмүүсийн сайн таньж чадаагүй байгаа […]

Нью Йорк мужид онлайнаар гэрлэлтээ батлуулахыг зөвшөөрлөө

Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн АНУ-ын мужуудын нэг нь Нью Йорк билээ. Тус мужид хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжиж, олон байгууллага хаалгаа барьсны дотор гэрлэлтийг бүртгэх газрууд багтжээ. Тэгвэл мужийн захирагч Эндрью Куомо гэрлэлтийн бүртгэлийг онлайн орчинд, видео холбоогоор гүйцэтгэхийг зөвшөөрсөн шийдвэрийг Бямба гарагт гаргасан байна. “Гэрлэлтийн асуудлыг онцгойлон харж үзэхээс өөр аргагүй. Та бүхэн […]

2020-04-20

Иргэд, ААНБ, түрээслэгч нар НДШ-ийн хөнгөлөлтөд ингэж хамрагдана

Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр төр засгаас авч хэрэгжүүлэх долоон шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд танилцуулж байв. Энэ хүрээнд нийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх […]

2020-04-20

КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдол 33 боллоо

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. /2020-04-20/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өчигдөрМонгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай […]

Монгол бүсгүйн туурвисан ном “AMAZON” сайтын бестселлер боллоо

АНУ-д 19 насандаа очиж сурч ажиллаж буй Билли Түвшинбаяр гэдэг энэ бүсгүй өөрийнхөө амьдралаар “Almost American” буюу “Бараг л Америк” / монгол охины Америк түүх” гэсэн ном бичиж улмаар 2020.4.13-нд нээлтээ хийжээ. Америкт коронагийн өвчлөл ид үедээ байгаа энэ хүндхэн үед монгол бүсгүйн бичсэн ном “amazon”-ы бестселлерт тэргүүлж байгаа нь гайхалтай сайхан мэдээ юм. Зохиогч […]

2020-04-20

Энэтхэгт “КОВИД-19”-ын халдвартай хүний тоо 15000 давжээ

Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 1300-гаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 15712-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан байдлын аж байдлын яам мэдэгджээ. Халдвар авсан 12974 хүн эмчилгээ хийлгэж байгаа бол 2230 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдварын улмаас тус улсад 507 хүн нас баржээ. Халдвар илэрсэн тохиолдлуудын тал гаруй […]

2020-04-17

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлөв

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний […]