ШУУРХАЙ: Зээлийн төлбөрөө 90 хоногоор хойшлуулах боломжтой боллоо

Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах эрх зүйн боломжийг нээсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр /2020-03-18/ танилцуулав. Дээрх шийдвэрийг өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан байна. Ингэхдээ Банкны активын ангиллын журам, Зохисгүй харилцааны журамд өөрчлөлт оруулснаар зээлийн нөхцөлийг хөнгөлөх, зөөллөх боломж байна гэж үзсэн […]

БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Ким Ү Бин коронавирусийн халдвар авчээ

БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Ким Ү Бин коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, түүнтэй хамт ажиллаж байсан нэгэн ажилтнаас коронавирус илэрч улмаар жүжигчин залууд халдварласан байна. Зураг авалтын дараа Ким Ү Бин болон зураг авалтын багийн ажилтнууд ханиалгаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Шинжилгээний хариу эерэг гарч, тэрээр эмнэлэгт тусгаарлагдаж байгаа аж. Одоогоор Ким Ү Биний агентлагаас тус мэдээллийн […]

2020-03-16

Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлж, эрүүл мэндэд нь тогтмол анхаарна

НОК: Хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Нийслэл хотод байгаа 382 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн 238 иргэнийг […]

2020-03-16

Их хэмжээний загас, жараахайг цэнгэг усны төвд шилжүүллээ

Туул голын Маршалын гүүрний зүүн талд голын урсацгүй тохойд, мөсний хөндийд их хэмжээний загас, жараахай байсныг голын урсацтай хэсэг болон Цэнгэг усны төв рүү шилжүүлэх ажлыг хийжээ. Тус ажилд Туул голын СГЗ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн байгаль орчны газар, Биологийн хүрээлэн, Спорт загасчлалын холбоод, сонирхогчид болон сайн дурын хүрээнд цугласан иргэд оролцжээ. […]

2020-03-16

Өнөөдөр Москва, Берлин, Токиод буй иргэдээ авчирна

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, […]

2020-03-15

Коронавирусыг буцаах ном өнөөдөр хурна

Гандантэгчилэн хийдэд Монголын бүх хутагт хувилгаад нэгдэж “Цар тахлыг буцаах” шашны ном хурах ажээ. Харин тус үйл ажиллагаанд энгийн иргэдийг хамруулахгүй ба нэр бүхий телевизүүд шууд дамжуулах юм байна. Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио, хязгаарлалт тогтоогоод байна.  Энэ хүрээнд 500 гаруй сэжигтэй тохиолдлыг шинжилж, […]

2020-03-13

Солонгос улсаас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд!

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д байгаа иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна. 1. Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 40,000 төгрөг буюу нийт 560,000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 настай хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 420,000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын […]

2020-03-13

ЭМЯ: Франц иргэн гэр бүлтэйгээ холбоо барьсан, сэтгэл өөдрөг байна

       Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна /2020-03-13/. ДЭМБ-аас өчигдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэжээ. ДЭМБ-ын ажилтан ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ДЭМБ-ын 12 чиглэлийн 20 удирдамжийг Монгол Улс баталж хэрэгжүүлээд байна. Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэнтэй […]

2020-03-13

Хятадын Эрүүл мэндийн хороо “COVID-19” халдварын оргил үе дууссан гэв

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусний халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “Гуравдугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ […]

2020-03-13

Хяналтын 1020 цэг ажиллаж байна

Нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвийн 2409 ажилтан, алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэж байна. Хяналтын цэгээр нийслэл хот руу 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүн нэвтрэн орж, 2783 […]