2019-12-06

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хий дамжуулах хоолойг дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл […]

“Хунт нуур”-ыг хүүхэлдэйн жүжиг болгон найруулжээ

МУГЖ Л.Чимэддоржийн 81 жилийн ойд зориулан дэлхийн сонгодог уран бүтээл болох П.И.Чайковский “ХУНТ НУУР” бүжгэн жүжгийн үлгэр, домгоос сэдэвлэн хүүхэд багачуудын нас сэтгэхүйд тохируулан хүүхэлдэйн жүжиг болгон найруулж үзэгч, хүүхэд, багачууддаа хүргэхэд бэлэн болсон байна. 2019 оны 12 дугаар сарын 14, 15, 25, 26, 27, 28, 29-ний өдрүүдэд 13:00, 16:00 цагуудаас тус тус тоглох тул […]

2019-12-05

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа болох цэгүүд

Хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг нийслэл хотод энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулах аж. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын […]

2019-12-04

ОХУ: Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт үзэглэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нар Москва хотноо өчигдөр үдээс хойш уулзаж хэлэлцээ хийсэн билээ. Үүний дараа хоёр тал 12 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүнд: 1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын […]

2019-12-04

Монгол БРАЙЛЬ үсгийн стандарт батлагдав

Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хурлаар “Монгол брайль бичгийн стандарт”-ыг баталлаа. Манай улсад өнөөг хүртэл монгол брайль бичгийн стандарт буюу тогтоосон хэм хэмжээс байхгүй, орос брайль бичгийн цагаан толгойн 33 үсэг дээр “ө”, “ү” хоёр үсгийг нэмж зохиосон 35 үсэгтэй кодыг 1960 оны үед шууд […]

Миний цахим хуульч подкаст #6

Подкастын 6 дахь дугаарын зочноор #эрх_зүйч, олон улсын эдийн засгийн харилцаа, төрийн засаглал судлалын магистр, “Хотын засаглал судлаач” Б.Мөнгөнсүх оролцож, сонирхолтой яриа өрнүүллээ. https://www.facebook.com/116051663105952/posts/140803157297469?vh=e&sfns=mo ? Эрх зүйн ухаалаг үйлчилгээг иргэн бүрт хүргэнэ ?‍⚖️ #iLaw #Миний_цахим_хуульч ?Android утсанд татах http://bit.ly/35eI1Nc ?iPhone утсанд татах https://apple.co/2MpUSDp ⬇⬇⬇ Ашиглах заавар хайж байна уу? http://bit.ly/31WkRsU ▪Facebook: https://www.facebook.com/ilawMN ▪Instagram: https://www.instagram.com/ilaw_mn ▪Twitter: […]

НАРНААС ТОМ А #027 Харилцааны чадвараа хамтдаа хѳгжүүлцгээе! Х. ИДЭР

Та хүмүүстэй харилцахдаа хэр вэ? Зорилгодоо хүрэхэд хүмүүсийг татах гайхалтай харицааны чадвар танд хэрэгтэй юу? Тэгвэл хүмүүс бидний гаргадаг тогтмол харилцааны алдаа нь харьцаж байгаа хүнээ хангалттай мэдэрч чаддаггүйд байдаг билээ. “Soft Skills” болон хүн унших чадвар бид бүгдэд л агаар мэт чухал. Гэхдээ яг ямар тактик ашиглах вэ? Нарнаас Том А подкастийн энэ удаагийн […]

2019-12-03

Дээлтэй ах “ном”-ын худалдаагаа зогсоожээ

Төв шуудангийн зүүн талаар 30 орчим жил номын худалдаа эрхэлсэн Н.Баасандорж буюу дээлтэй ахыг танихгүй нийслэлийн иргэн байхгүй биз ээ. Амьдралынхаа 30 орчим жилийг номтой нөхөрлөн өнгөрүүлж, хотын гудамжаар алхах залууст номын үнэ цэнийг үлгэрлэн яваа эрхэм юм. Харин Н.Баасандорж гуай өнгөрсөн сарын 13-наас эхлэн номын худалдаагаа зогсоосон бөгөөд онлайн худалдаа эхлүүлэх юм байна. Дээлтэй […]

2019-12-03

“iLaw world” албан ёсоор БНСУ-д нээлтээ хийлээ

Мэдээлэл, технологийн тодотголтой 21-р зуунд та бидний авдаг уламжлалт ажил, үйлчилгээ болон бизнесийн салбарт “технологийн шийдэл” аль хэдийн нэвтэрч, салшгүй нэгэн хэсэг болсон нь дэлгүүрээс худалдан авалт хийх, банкны үйлчилгээ авах, мөнгөн зээл авах, захидал, албан бичиг илгээх, хүмүүс хоорондын харилцаа холбоо зэрэг нь бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж, эдгээр нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага […]

2019-12-02

Үндсэн хуулийн цэцийн даргад томилогдсон Н.Чинбатын танилцуулга

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан дөнгөж сая өндөрлөж, Цэцийн даргаар Н.Чинбатыг нэр дэвшүүлэн олонхын санал авч, томилогдов. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний […]