ЭМЯ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар […]

2021-01-13

Нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээний лаборатори байгуулагдаж байна

“Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар салбар амбулаторид байгуулагдсан молекул биологийн лабораторийн бэлтгэл ажилтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцаж, тоног төхөөрөмжийн хангалт болон үйл ажиллагааны зохицуулалт, ажиллах боловсон хүчний нөөц, эмнэлгийн тусламж […]

Ирэх долоо хоногт Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг PCR шинжилгээний лабораторитой болгоно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хатуу хөл хорионы үед эмнэлгүүдийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг иргэддээ үзүүлж буй нөхцөл байдлыг шалгаж өнөөдөр Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Эрүүл мэндийн сайд дүүргүүдэд ажиллах үеэрээ өгсөн үүрэг чиглэлийн биелэлт, халдварын үед тоног төхөөрөмжийн ашиглалт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа зэрэгтэй танилцсан юм. […]

2021-01-07

“Мөнгөнгүүр” эмнэлгийн ажилтан халдвар авчээ

СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөнгүүр” эмнэлгийн ажилтан халдвар авсан байна. Халдварын голомтыг “Ачтан” эмнэлгээс үүдэлтэй байж болзошгүй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тиймээс “Мөнгөнгүүр” эмнэлгээр 12-р сарын 25-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн, эмнэлэгт хэвтсэн иргэдийг харъяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт яаралтай хандахыг анхаарууллаа.

2021-01-07

Б.Болдсайхан эмч “ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН”-ээр тодорлоо

ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН “Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, ГАВЬЯАТ ЭМЧ Бундангийн БОЛДСАЙХАН нар тодорлоо.

2021-01-07

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТУХАЙ ШУУРХАЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулан “Эрүүл мэндийн яамнаас мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн албан шаардлага цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, “Коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр […]

2021-01-07

​А.Амбасэлмаа: Хаанаас ч халдвар илрэх эрсдэлтэй нөхцөл үүссэн гэдгийг ард иргэд сайтар ойлго

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ын мэргэжилтэн Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Ачтан эмнэлгийн голомтыг тогтоосон уу. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод эх үүсвэр нь тогтоогдоогүй хэдэн голомт бүртгэгдээд байна вэ? -А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомтыг судалж байна, нэлээд өргөн хүрээтэй байна. Шинжилгээнүүдийн хариу бүрэн гараагүй, үргэлжлүүлэн тандалт хийж байна. Эмнэлгийн байгууллага учраас тэнд үйлчлүүлсэн […]

2021-01-06

Хакүхо Даваажаргал COVID-19-ийн халдвар авжээ

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19-ийн халдвар авсныг тус улсын Сүмогийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ. Одоогоор тус холбоо үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хакүхо Даваажаргал 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон. Үүний улмаас Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос түүнд хатуу анхааруулга […]

2021-01-06

Монгол улсын хэмжээнд “Ковид-19”-ын шинжилгээг нэг сая 200 мянган хүнд хийжээ

Энэ үеэр МУ-ын Шадар сайд хэлэхдээ, 2021 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзэж байгааг онцоллоо. – Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулсан бол 02 дугаар сарын 11 буюу сар шинийн баярын […]

Хатуу хөл хориог 1 сарын 6 ны 06:00 цаг хүртэл тогтоолоо

Улсын онцгой комисс 12:00 цагаас хуралдаж, энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд /14 хоног/ нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргажээ. Энэ удаад хатуу хөл хорио тавих санал гаргасан гэж эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар улс орны эдийн засаг чухал ч, […]