АНУ-ын арилжааны платформууд биткойн фючерс гаргана

crypto
АНУ-ын арилжааны платформууд биткойн фючерс гаргана

АНУ-ын арилжааны платформууд биткойн фючерс гаргахаар өөр хоорондоо уралдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.

Нэгдсэн улсын ерөнхий зохицуулагч болох үнэт цаас арилжааны хорооноос нэр бүхий нэг арилжааны газрын материалыг түр түдгэлзүүлсэн учраас бусад 2 арилжааны газарт ийнхүү боломж гарч иржээ. Тэдгээр гурван арилжааны газрын хувьд АНУ-д анх удаа бодит биткойн фючерс гаргасан платформ болохоор ийнхүү ширүүн өрсөлдөж байгаа юм.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт Ledgerx нэртэй арилжааны газар нь биткойны фючерсийг албан ёсоор гаргаж эхлэхэд тун ойртоод байна хэмээн зарлаж байсан ч, албаны хүмүүс зохих зөвшөөрлийг нь хараахан олгоогүй байна.

Дашрамд хэлэхэд сүүлийн 24 цагийн дотор дэлхийн топ 10 криптогийн ихэнх нь ногоон буюу ханшийн өсөлттэй гарчээ. Тухайлбал зах зээлийг тэргүүлэгч Биткойн 1 ширхэг нь 11,402 ам.доллараар арилжиж байгаа бол, Этериүм, Биткойн кеш, XRP зэрэг нь тус бүр бага хэмжээний өсөлт үзүүлсэн байна.

Топ криптонууд дундаас зөвхөн EOS л ганцаараа бууралттай буюу 0.06 хувийн уналт харуулжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу