ОУ-ын шатрын Их мастер А.Энхтуул -ын удирдан зохион байгуулах сургалтын тухай

ОУ-ын шатрын Их мастер А.Энхтуул багш Арабын Нэгдсэн Эмират улсад амьдран ажиллах шаардлагагүй болсон тул зуны сургалтын дараа 9 сарын 1 -с эхлэн бэлтгэгдсэн мэргэжлийн багш нартай энгийн ангийн сургалтуудыг дараах чиглэлээр албан ёсоор зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. Үүнд:

1/ Шатар (анхан, дунд, гүнзгий)
2/ Математик

Сонгон суралцах боломжтой бусад төрлийн сургалтууд байгаа болно.

9 сарын 1 -с хичээллэх цагийн хуваарь:

1/ Өглөөний анги: 10:00-12:00
2/ Өдрийн анги: 14:00-16:00

Сурагчдын хичээлийн цагийг харгалзан үзэж өдрийн ангийн дээрх цагийн хуваарьт өөрчлөлт орох магадлалтай байгаа.

Хичээллэх өдрийн сонголтууд:

1/ Даваа, Лхагва, Баасан (Ажлын 5 өдөрт 3 удаа)
2/ Мягмар, Пүрэв (Ажлын 5 өдөрт 2 удаа)
3/ Бямба, Ням (Амралтын өдрийн сургалт)

Анги дүүргэлт: Шатрын 1 ангид 10-15 сурагчид байна. Математикийн 1 ангид 4-6 сурагчид байна.

Хамрах хүрээ: 5 болон түүнээс дээш насныхан сургалтанд хамрагдах боломжтой. 5 настай хүүхдүүд шалгуулах шаардлагатай.

Байршил: “А” зэрэглэлийн BLUEMON төвийн 9 давхарт байрлах Элит Брайн ХХК -ын сургалтын байр, 905 тоот.

Бүртгэл: 8 сарын 16 – 30 хооронд BLUEMON төвийн 9 давхарт Элит Брайн ХХК -ын байранд бүртгэнэ.

Холбоо барих: elitebrainllc@gmail.com
88032888, 90980090, 90920090, 77110908

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу