Японы хөрөнгө оруулалттай “Мори Эйт” япон хэлний сургалтын төв хоёрдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийв. Тус сургалтын төв нь Япон компаний хөрөнгө оруулалттай “Эйт Мори” компаний Монгол дахь сургалтын төв гэдгээрээ онцлогтой ажээ.
Нээлтийн ажиллагаанд тус сургалтын төвийн япон захирал Сэки Мори сан болон багш ажилчид, Монголд ажиллаж амьдарч буй япон хүмүүс, сурагчид, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
“Мори Эйт” сургалтын төв нь “Япон орчинд япон хэл сурцгаая” уриатай бөгөөд чанартай япон хэлний мэдлэгээс гадна япон соёл, ёс заншил, япон сэтгэлгээтэй залуусыг Монголдоо бэлтгэхийг зорьж буй ажээ.