more

Social Media

Кайли Женнер компанийнхаа 51 хувийн хувьцааг арилжив

Burberry, Gucci брэндүүдийн гоо сайхны чиглэлийг болон Covergirl, OPI, Rimmel зэрэг косметикийн брэндүүдийг эзэмшдэг Америкийн "Coty корпораци нь "Kylie Cosmetics" компанийн 51 хувийн хувьцааг 600 сая ам.доллараар худалдаж авчээ. Кайли Женнерийн хувьд хувьцааныхаа дийлэнхийг худалдсанаар "Kylie Cosmetics" болон "Kylie Skin" брэндийн нэр хүндийг өсгөх, илүү олон хэрэглэгчдэд хүргэх зөв алхам хийсэн хэмээн үзэж байгаа юм. …

Burberry, Gucci брэндүүдийн гоо сайхны чиглэлийг болон Covergirl, OPI, Rimmel зэрэг косметикийн брэндүүдийг эзэмшдэг Америкийн “Coty корпораци нь “Kylie Cosmetics” компанийн 51 хувийн хувьцааг 600 сая ам.доллараар худалдаж авчээ.

Кайли Женнерийн хувьд хувьцааныхаа дийлэнхийг худалдсанаар “Kylie Cosmetics” болон “Kylie Skin” брэндийн нэр хүндийг өсгөх, илүү олон хэрэглэгчдэд хүргэх зөв алхам хийсэн хэмээн үзэж байгаа юм.

“Coty” корпорацын зүгээс бүтээгдэхүүний нэр төрөл болон борлуулагчдын тоог нэмэх тал дээр анхаарал хандуулан ажиллах бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээлч ажлуудыг Кайли Женнер болон түүний баг хариуцсан хэвээр үлдэхээр болжээ.

Эргэн сануулахад Кайли Женнер 2015 онд Kylie Cosmetics брэндээ үүсгэн байгуулж, эхний 18 сард 420 сая ам.долларын борлуулалт хийсэн бол 2019 оны эхээр компанийн үнэлгээ 900 сая ам.долларт хүрсэн билээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн