Киргиз-Тажикстаны хил дээр мөргөлдөөн гарчээ /2019-03-13/. Хоёр талын хилийн ойролцоох тосгоны иргэд хоорондоо маргалдаж чулуу шидэлцсэний дараа галт зэвсэг хэрэглэхэд хүрчээ.
Хоёр талын хилийн цэрэг уг мөргөлдөөнийг даамжруулахгүй талаас хичээж байгаа ч хоёр тажик иргэн амь үрэгдэж, арав гаруй киргиз хүн шархаджээ. Киргизийн тал уг маргаантай нутаг дэвсгэрт авто замын ажил эхлүүлэх гэсэнээс мөргөлдөөн үүджээ.
Киргизийн Ерөнхий сайдын орлогч Ж. Разаков асуудлыг зохицуулахаар мөргөлдөөн гарсан бүс нутагт ирээд байгаа ажээ.1991 онд ЗХУ задарснаас хойш хоёр улсын хооронд хилийн маргаан бий болжээ.