Жүжигчин Киану Ривз найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр олон жилийн турш ганц бие явсан ч АНУ-ын Лос Анжелес хотноо “Gucci” брэндээс зохион байгуулсан “LACMA Art + FIlm Gala”-гийн үеэр үүнийгээ нотолжээ.
Киану Ривз энэ жил 55 нас хүрсэн бол найз бүсгүй Александра Грант нь 46 настай гэнэ. Александра нь кино, ном, уран зураг гээд бүхий л салбарт ажилладаг бөгөөд Киану Ривзийн “Ode to Happiness”, “Shadows” нэртэй номыг нь хэвлүүлэхэд туслаж байх үедээ дотноссон байна.