2019-11-07

ТАНИЛЦ: “TikTok”-ийн үүсгэн байгуулагч Хятадын тэрбумтан

tiktok-app-01
"TikTok"-ийн үүсгэн байгуулагч Хятадын тэрбумтан

“ТикТок” хэмээх хэгжилтэй аппликейшн ашиглаж үзээгүй хүн бараг үгүй биз ээ. “ByteDance” компанийн үүсгэн байгуулагч 35 настай Зжанг Иминь нь “TikTok” аппликейшныг зохион бүтээсэн ажээ.

Тэрбээр 16.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Хятад улсдаа бэл бэнчингээрээ 9 дүгээр байранд жагсаж байна. Зжанг нь дэлхий нийтийн хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн “TikTok” аппликейшныг үүсгэсэн “ByteDance” компанийн 24 хувийг эзэмшдэг аж. Бээжин хотноо төвтэй “Bytedance” компани нь тун саяхан 7.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосноор тус компаний зах зээлийн үнэлгээ нь 75 тэрбум ам.долларт хүрээд байна.

Компанийн үүсгэн байгуулагч Зжанг нь Тианьжин хотын Нанкайн их сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр дүүргэсэн байдаг. Түүний бизнесийн карьер 2012 оны 7 дугаар сард огцом үсрэлт хийж, хөрөнгө оруулагчдаас санхүүжилт цуглуулах эхний аяны хүрээнд 5 сая ам.долларыг босгож чадсан юм.

“TikTok” аппликейшныг 2017 оны сүүлчээр олон улсын зах зээлд цацсанаас хойш маш хурдан хүчээ авч, идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 2018 оны 7 сард 500 саяд хүрсэн байна.

“TikTok” ийнхүү богино хугацаанд олон сая хэрэглэгчтэй болсон шалтгаан нь шинэ содон байдал, хөгжилтэй функцууд, хэрэглэгчдийн бодит оролцоо зэрэг нь ихээхэн нөлөөлсөн аж.