more

Social Media

УКРАИН: Хошин урлагийн жүжигчин Ерөнхийлөгчөөр томиглогдоо

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн II шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 21-нд болж өндөрлөлөө. Уг санал хураалтаар “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшсэн Владимир Зеленский илт давуу ялалт байгуулж, Ерөнхийлөгч боллоо. Сонгогчдын 73.7 хувийн саналаар Ерөнхийлөгч болж буй тэрээр найруулагч, хошин урлагийн жүжигчин бөгөөд одоогийн төрийн системийг өөрчлөхийг хүссэн эгэл жирийн иргэн гэж өөрийгөө тодорхойлсон. Харин өмнөх …

Vladimir Zelensky

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн II шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 21-нд болж өндөрлөлөө. Уг санал хураалтаар “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшсэн Владимир Зеленский илт давуу ялалт байгуулж, Ерөнхийлөгч боллоо.

Сонгогчдын 73.7 хувийн саналаар Ерөнхийлөгч болж буй тэрээр найруулагч, хошин урлагийн жүжигчин бөгөөд одоогийн төрийн системийг өөрчлөхийг хүссэн эгэл жирийн иргэн гэж өөрийгөө тодорхойлсон. Харин өмнөх сонгуульд Зеленьский өөрөө Петро Порошенкогийн төлөө саналаа өгсөн нь алдаа байсан гэж дүгнэжээ.

Түүний өрсөлдөгч Петро Порошенко энэ сонгуульд ердөө 24.3 хувийн санал авсан тул Зеленьский ийнхүү тус улсыг таван жил удирдах эрхтэй болж байгаа юм.

Тэрээр өмнө “Ард түмний үйлчлэгч” нэртэй хошин цувралд ерөнхийлөгчийн дүр бүтээж байсан бол энэ нь биеллээ олж байгаа аж.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн