more

Social Media

Франц улс хөл хорионы дэглэмээ чангатгана гэв

Ерөнхийлөгч Эммануэль Макрон лхагва гарагт телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ. Францын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн тавдугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд бүс нутгуудын хооронд зорчихыг зөвшөөрнө. Түүнчлэн францчууд тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээсээ 10 км хол явж болно. Үүнээс гадна, цэцэрлэг, сургууль, мөн нийтийн хоолны газрууд, худалдааны төвүүд, спорт заал, …

france-01

Ерөнхийлөгч Эммануэль Макрон лхагва гарагт телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн тавдугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд бүс нутгуудын хооронд зорчихыг зөвшөөрнө. Түүнчлэн францчууд тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээсээ 10 км хол явж болно.

Үүнээс гадна, цэцэрлэг, сургууль, мөн нийтийн хоолны газрууд, худалдааны төвүүд, спорт заал, театр, кино театруудыг хаахаар болжээ.

Орон даяар оройн 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорих цагийг хэвээр хэрэгжүүлнэ.

Францын 16 бүс нутагт, түүний дотор Парисын бүсэд гуравдугаар сарын 20-нд хөл хорио тогтоосон юм. Үүнээс долоо хоногийн дараа дахин гурван мужид хязгаарлалтын арга хэмжээг авчээ.

Author Press-Service Mongolia

Author Press-Service Mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн