Эрхүү хотын хэд хэдэн дүүрэг үерт автаад байна!

28
erhuu-hot
Эрхүү хотын хэд хэдэн дүүрэг үерт автаад байна!

Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаад байна.

Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1350 см хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, цахилгаан, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр одоогоор 5 хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд монгол иргэд өртсөн гэсэн мэдээлэл байхгүй болно.

Үерийн усны түвшин бага зэрэг буурч байгаа хэдий ч 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хур тунадас их хэмжээгээр дахин орох төлөвтэй байгаа тул Эрхүү хот болон үерт автаад байгаа бүс нутагт зорчих иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу