Хятадын эрх баригчид ням гаригт байгаль орчны сөрөгөөрчлөлтөд хамгийн том нөлөө үзүүлж буй нэг удаагийнхуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, түүнийхэрэглээнд тавих хязгаарлалтыг эрс нэмэгдүүлэхээмэдэгдсэн юм.
БНХАУ-ын Байгаль орчны яамны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны зүгээс 2020 оноос Хятадын томоохонхотуудад нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглохбөгөөд цаашид 2022 оноос бүх хот суурин газруудад үешаттайгаар хориглох замаар 2025 он гэхэд улс даяарүйлдвэрлэлийг бүрэн зогсооно гэж мэдэгдсэн байна. Үүнийхүрээнд 0.025 миллиметрээс илүү зузаантай нэг удаагийнпластик гялгар уут үйлдвэрлэх, борлуулах, хөдөө аж ахуйнзориулалтаар 0.01 миллиметрээс илүү зузаантай нэгудаагийн хуванцар хальсыг ашиглахыг хориглож байгаааж.
Мөн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах бодлогонь зөвхөн нэг удаагийн гялгар уут хориглох төдийгөөрхязгаарлагдаад зогсохгүй, цаашид өргөн хэрэглээний бараабүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, рестораны хоол, шуудан илгээмжийн хайрцаг зэрэгт ашиглагддаг бүхтөрлийн хуванцар савыг хэрэглээнээс бүрэн татах үе шаттайарга хэмжээгээр үргэлжлэх аж. Үүний хүрээнд энэ онытөгсгөл гэхэд ресторануудад нэг удаагийн хуванцар ундаанысоруулаар үйлчлэхийг зогсоож, үйлдвэрлэлийг бүрэнхориглохоор болжээ. Ингэснээр 2025 он гэхэд Хятад даяаррестораны нэг удаагийн хуванцар ундааны соруулынхэрэглээг 30 хувь хүртэл буруулах зорилт тавиад байгаа аж.
Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид өнгөрөгч онд бусадулсаас хуванцар хог хаягдал импортлохыг зогсоож, хуванцарахин боловсруулах үйлдвэрлэлд эмнэлгийн гаралтайпластик хог хаягдлыг ашиглахыг хориглох шийдвэр гаргасанбилээ.
НҮБ-ын зүгээс дэлхийн цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж буйхамгийн том хүчин зүйл, тулгамдсан асуудлыгхуримтлагдаад буй асар их хэмжээний нэг удаагийнхуванцар хог хаягдал гэж тодорхойлсон байдаг. Тусбайгууллагын хийсэн судалгаагаар хүн ам ихээртөвлөрөх суурьшсан, өндөр хөгжилтэй дэлхийн хотуудындалайн эрэг орчимд далайн усандагуулагдах хуванцрын хэмжээ 60 хувьд хүрсэн байгаагтогтоосон юм.
Тиймээс БНХАУ-ын эрх баригчид дэлхий нийтээр тэмцэжбуй пластик хог хаягдалтай хийх дайнд тэргүүн эгнээндалхах зорилт тавин зөвхөн нэг удаагийн хуванцрынүйлдвэрлэл, хэрэглээг хориглоод зогсохгүй түүнийг орлохбайгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх ажилданхаарал хандуулж, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулжбайгаа аж.
Эх сурвалж: Reuters