more

Social Media

71 настай Хунтайж Чарльз коронавирусын халдвар авчээ

Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз коронавирусын халдвар авсан нь батлагджээ. 71 настай түүний биеийн байдал харьцангуй сайн байгаа юм. Чарльзын гэргий Корнваллын гүнгийн авхай, 72 настай Камилла шинжилгээ өгсөн, коронавирусын халдвар илрээгүй байна. Хунтайж Чарльз одоогоор Бальморалд өөрийнхөө эзэмшилд тусгаарлалтад байгаа тухай мэдээлэл иржээ. Испани улсад Covid-19 халдварын улмаас нас барсан хүний тоо Хятад …

huntaij-charly
Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз коронавирусын халдвар авсан нь батлагджээ. 71 настай түүний биеийн байдал харьцангуй сайн байгаа юм.
Чарльзын гэргий Корнваллын гүнгийн авхай, 72 настай Камилла шинжилгээ өгсөн, коронавирусын халдвар илрээгүй байна. Хунтайж Чарльз одоогоор Бальморалд өөрийнхөө эзэмшилд тусгаарлалтад байгаа тухай мэдээлэл иржээ.

Испани улсад Covid-19 халдварын улмаас нас барсан хүний тоо Хятад улсыг гүйцсэн мэдээлэл олныг цочирдууллаа. Өмнө нь Итали улс дахь нас баралт Хятадыг гүйцсэн бол, ердөө хэдхэн өдрийн дараа ийнхүү Испани улс нас баралтаараа 2 дугаарт бичигдэж эхэллээ.
Албан ёсны баталгаат эх сурвалжийн гаргасан статистик мэдээнээс харахад коронавирусын улмаас нас баралт Хятад улсад 3285, Италид 6820, Испанид 3434 болоод байна. Испани улсын шадар сайд Кармен Кальво вирусын халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн