more

Social Media

“Frozen-2” киноны ашиг орлого нэг тэрбум ам.доллар давжээ 

“Disney” кино компани энэ жил нийт тасалбар захиалгын мөнгөн дүнгээрээ 10 тэрбум ам.доллар давсан ашиг олсон байна. Түүнчлэн тус кино компанийн энэ онд нээлтээ хийсэн нэг бүтээл хоёр тэрбум, таван кино нэг тэрбум ам.доллараас их ашиг оллоо. Тухайлбал, “Avengers: Endgame - 2.8, “Lion king” 1.6, “Captain Marvel” 1.3, “Toy story-4” 1.07, “Aladdin” - 1.05 тэрбум …

Frozen-2-2019

“Disney” кино компани энэ жил нийт тасалбар захиалгын мөнгөн дүнгээрээ 10 тэрбум ам.доллар давсан ашиг олсон байна.

Түүнчлэн тус кино компанийн энэ онд нээлтээ хийсэн нэг бүтээл хоёр тэрбум, таван кино нэг тэрбум ам.доллараас их ашиг оллоо.

Тухайлбал, “Avengers: Endgame – 2.8, “Lion king” 1.6, “Captain Marvel” 1.3, “Toy story-4” 1.07, “Aladdin” – 1.05 тэрбум ам.долларын ашиг орлого олоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн сарын 22-нд нээлтээ хийж, АНУ-ын бокс оффисыг тэргүүлээд байсан Элса, Анна эгч дүү гүнжид тохиолдсон адал явдлыг өгүүлэх “Frozen-2” бүтээлийн орлого нэг тэрбумыг давлаа.

Сонирхуулахад, “Disney”-ийн энэ сарын 20-нд нээлтээ хийх “Оддын дайн” киноны шинэ анги буюу “Star wars: Rise Of Skywalker” бүтээл үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн