more

Social Media

АМТАТ ЖОР: Тарган бялуу хэрхэн хийх вэ?

ОРЦ: 700 мл тараг 300 мл цөцгий 20 гр желатин 200 мл сүү 200-220 гр печень 100-120 гр хайлуулсан масло. Нэмэлт компот, жүүс хийхээр бол +10гр желатин ХИЙХ ДАРААЛАЛ: 1. Тараг цөцгий хоёроо хөргөгчөөсөө гаргаж ил тавина. 2. 20 гр ууттай желатинаа 100 мл хүйтэн сүүнд хийгээд 30 минут дэвтээнэ. 3. Желатинаа дэвтээж байх хоорондоо 200-220 …

targan-tort-hiih-jor

ОРЦ:

  • 700 мл тараг
  • 300 мл цөцгий
  • 20 гр желатин
  • 200 мл сүү
  • 200-220 гр печень
  • 100-120 гр хайлуулсан масло.
  • Нэмэлт компот, жүүс хийхээр бол +10гр желатин

ХИЙХ ДАРААЛАЛ:

1. Тараг цөцгий хоёроо хөргөгчөөсөө гаргаж ил тавина.

2. 20 гр ууттай желатинаа 100 мл хүйтэн сүүнд хийгээд 30 минут дэвтээнэ.

3. Желатинаа дэвтээж байх хоорондоо 200-220 гр печенээ нухна, буталсан печень дээрээ 100-120 гр хайлуулсан маслоо нэмээд зуурахад тортны маань суурь бэлэн боллоо. Энэ бэлдцээ хэвийхээ сууринд хийж сайн дарж чигжээд хөргөгчдөө хийнэ.

4. 700 гр тараг 300 гр цөцгий хоёроо саванд хийгээд сайтар холихын тулд өндөг хутгагчаар сайтар хутгаарай, тэгээд өөрийнхөө амталгаагаар элсэн чихэр бас нэмэлт жимс дотор нь хийж болно.

5. Дэвтсэн желатин маань одоо буржгар болоод томорсон байгаа, түүнийгээ мөн дахин 100 мл сүүнд хийж плиткэн дээрээ зөөлөн галаар уустал нь халаана, хайлах хүртэл нь сайн хутгаарай, буцалгаж болохгүй шүү, бүүр ширхэггүй болтлоо хайлсан үедээ сүү нь өтгөн дүү болдог.

6. Тараг цөцгийн зуурмаг дээрээ хайлуулсан бүлээн желатинаа нэг гараараа бага багаар гоожуулангаа нөгөө гараараа зуурмагаа сайтар хутгана.

7. Тараг, цөцгий, желатины зуурмагаа хөргөгчид хийсэн печеньтэй суурин дээрээ хийнэ. /тортны хэвийхээ ханан талаар нимгэн хэрчсэн жимсээ налуулж тавьж, бэлдсэн зуурмагаа хийж болно/

8. Таван цагийн дараа тараг нь бэхжиж цэлцэгнүүр хэлбэртэй болж эхлэнэ.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн