Охин үрийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлээрэй

ohid
Охин үрийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлээрэй

Охин хүүхэд яагаад ч эрт хөлд орж, эрт хэлд орж, эрт нийгэмшиж, онц сурдаг, үүрэг хариуцлагаа эрт ухамсарладаг бүх талаараа “мундаг” хүүхдүүд байдаг хэмээн олонхи хүмүүс үздэг нь нууц биш.

Зарим үед тэдгээр үүрэг хариуцлагууддаа дарагдан бусдаасаа хоцрогдож эрч хүчээ алдах үзэгдлүүд илэрнэ. Тиймээс охин хүүхдүүдтэй хэрхэн харьцаж тэднийг хэрхэн хүмүүжүүлэх талаар та бүхэнд дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

  • Өөрийн үзэл бодлоо зөв байдлаар, чөлөөтэй илэрхийлж байхыг заа.
  • Хаана, юунд амжилт ахиц гаргасныг тодорхой хэлж урамшуулж бай. Жишээлбэл, “Чи мундаг шүү” гэж ерөнхийд нь хэлэх биш “Энэ дууг чээжилсэнд нь баяр хүргэе”
  • Бие даахад нь тусал.
  • Тусламж хүссэн тохиолдол бүрт нь шууд хийж өгөх биш эхлээд өөрөөр нь хийлгэх гэж үз.
  • Спортоор хичээллүүл
  • Охин хүүхэд зөвхөн охидын хийдгийг хийх ёстой гэсэн бодлоо хая. Хөвгүүдийн тоглодог хөл бөмбөгөөр хичээллэх, машинаар тоглохыг нь бүү хорь

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу