Та стрессдэхээрээ яадаг вэ? Толгой өвдөх, мөр хөших, нойргүйдэх гэх мэт шинж илэрч байна уу? Энэ дундаа хамгийн их өртдөг нь ходоод гэдгийг мэдэх үү?
Жишээ нь бүтэлгүй дурлалын дараа хоолны дуршил байхгүй болдог. Зүрх, ходоод хоёр тийм ойр байдаг. Стрессээ ходоодондоо ортол хурааж болохгүй нь ийм шалтгаантай
Автомат мэдрэлийн системийн хэвийн ажиллагаа алдагдана: Автомат мэдрэл гэдэг нь бид өөрсдөө мэдэж зохицуулахгүй ч биеийг удирдаж байдаг мэдрэл. Жишээ нь халуун байхад хөлс гарч, бие хөргөх явцыг энэ мэдрэл удирддаг. Стресстэй яваад байхад хажуулдахаар мэдрэл тайвшрах биш улам санааширч санаа зовох гэх мэтээр энэ мэдрэлийн хэвийн ажиллагаа алдагдаж, яваандаа бие организмын зохицуулалт алдагдаж ирнэ.
Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарна: Ходоод хүчил шүүс ялгаруулж бидний идсэн юмыг боловсруулдаг. Харин стрессийн улмаас хүчиллэг шүүс хэт ихээр ялгаруулж, энэ нь ходоодны ханыг хүртэл “боловсруулж” орхидгоос ходоод шархлах, нүх гарах эмгэг үүсдэг.
Ходоод хэвийн бусаар агшиж, сунах: Зүрх, ходоод хоёр ойр байдаг гэж дурдсан. Ходоод гуниглахад агшиж, тайван сайхан байхад тэлэх маягаар риакц үзүүлж байдаг. Их хүчтэй стрессдэхээр гэдэс базалсан туршлага зарим хүнд байгаа байх. Ингэж хэт агшихаар бусад дотор булчин, мэдрэлийг татаж ходоод өвдөх болж, удах тусам өөр таагүй өөрчлөлтүүд дагуулна.
Хэт мэдрэг болох: Ходоод өвдөөд байдаг, харуулахаар гайгүй байгаад байдаг, ийм үе бас байна. Энэ нь бие ямар нэг өвчтэй байна гэхээсээ мэдрэл маш мэдрэг болж, нервтэй болж ирж байгаагийн шинж. Ингэж ирэхээр жижиг сажиг зүйлд улам стрессдэх таагүй цикл үүсэхэд ойр байна.
Хавдар янз бүрийн үүсвэрээс үүсдэг. Шууд хавдрын эсээс үүсэх нь байх бол, хоргүй хавдрын эсээс хортой болох гэнэтийн өөрчлөлтөөр үүсэх тохиолдол ч байна. Хүний биеийн гэмтсэн, хэвийн бус эс хавдрын эс болж хувирч биеэр тарах, нэмэгдэх эрсдэл ч байдаг.
Стрессийг ходоодонд орох, шарх үүсгэх, мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдтал хураах нь хүнд хөнгөн ийм эрсдлүүд дагуулдаг байна. Их хотын стресстэй өдөр тутам тулгарч буй та нойр, хоол, ажил, амралтаа сайн зохицуулж, стрессээс ангижрах өөрийн аргаа олж эрүүл мэндээ хамгаалаарай.