Бид бусдыг өдөр бүр хайрлах, эсвэл үл хайрлахыг сонгож болно. Хайрын хэлнүүд ер нь хүний сурсан зан биш энэ нь олдмол байдаг. Үүнд мэдээж таны өссөн орчин таны хайраа хэрхэн илэрхийлж байгаа аргад нөлөөлсөн байдаг. Зарим хүн хайрыг хэзээ ч мэдэрч үзээгүй боловч, зөвхөн хайрын үйлдэл хийсээр л байдаг.
Бас өөр нэг хэсэг хүмүүс сэтгэлийн мэдрэмжийн талаар их ярьдаг боловч, бусдад хэзээ ч хайр харуулддаггүй. Үйлдэл болон сэтгэлийн мэдрэмжүүд нь эсрэг, тэсрэг талууд биш, харин аль аль нь хайр гэж юу болохыг илэрхийлдэг юм шүү.
Хэрхэн хайрлаж сурах вэ?
Бид бусдаар хайрлуулах, мөн бусдыг хайрлах чадвартай. Харин хайрлаж буй хүндээ мэдэгдэхүйцээр хэрхэн хайраа үзүүлж болох вэ? Хайраа илэрхийлэх олон арга зам буюу “Хайрын хэл” гэж байдаг бөгөөд эдгээр хайрын хэлээр бид ярьж сурах хэрэгтэй.
Үүний тулд:
Хамтдаа байх
Энэ нь бие биеэ анхааралтай сонсож, тохирсон хариуг өгнө гэсэн утгатай. Цагийг хамтдаа өнгөрөөж хамтдаа байхдаа хувьчлан дотно харилцах нь чухал. Заавал олон цагаар ярилцах шаардлагагүй ч чин сэтгэлээсээ бие биедээ анхаарлаа бүрэн хандуулж харьцах хэрэгтэй.
Биеэрээ хүрч, ойрхон байх
Зарим хүний хувьд гар барилцах, тэврэх, ойрхон зогсох эсвэл бие биедээ хүрэх зэрэг нь “Би чамд хайртай” гэж хэлж буй арга нь болдог. Заримдаа тэдний хувьд ном уншиж байхад нь хажууд нь суух, нэгийгээ хоол хийж байх үед нь хажууд нь гал тогоонд байж байх зэрэг нь хайраа үзүүлж буйн хангалттай хэлбэр гэж үздэг байна.
Урмын үг
Үүнийг жишээ болгож хэлэхэд “Та бусдыг дэмжиж чаддаг ямар өгөөмөр сэтгэлтэй хүн бэ? Танаас суралцмаар байна”, “Энэ танд их гоё зохиж байна” эсвэл “Ямар сайхан амттай жигнэмэг вэ? Чи минь намайг энэ жигнэмэгт дуртайг яаж мэдээ вэ? Бэлдэх гэж их цаг зарцуулсан байхдаа” гэх мэт.
Бусдад үйлчлэх
Та үүнийг заавал хийх шаардлагагүй үедээ тухайн хүний төлөө хийж өгсөн зүйлс их үнэлэгдэнэ гэдгээ мэдэж хийх, тэр хүнд зориулж хийсэн зүйлс гайхалтай эерэг энергийг авчирдаг. Та үргэлж хийдэг зүйлсээсээ өөр юм хийж үйлчлэх юм бол энэ үйлдлээрээ “Би чамд хайртай” гэж хэлж байна гэсэн үг. Энэ хайрын бас нэг хэл юм.
Бэлэг өгөх
Бэлэг өгнө гэдэг нь “Би чамд хайртай” гэж хэлэх бас нэгэн өөр арга юм. Зөвхөн баяр ёслолын үеэр бус харин ч энгийн нэг өдөр бэлэг өгвөл хайрын илэрхийлэл болно. Энэ нь та түүнтэй хамт байгаагүй үедээ ч түүний тухай бодож явсан гэсэн үг. Бэлэг нь заавал үнэтэй, овор ихтэй байх албагүй.