Ажлын байрандаа “Вино” уусан багш нарыг ажлаас нь чөлөөллөө

ajliin-bairandaa-wine-uujee
Ажлын байрандаа "Вино" уусан багш нарыг ажлаас нь чөлөөллөө

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль ажлын байран дээр архидан согтуурвал ажлаас арга хэмжээг авна гэхчлэн заасан байдаг. Энэ хууль цаасан бичсэн бичиг мэт явсан үе бий.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчдын уулзалтад ажилчдыг ажлын байрандаа согтуу ирэх, архи уувал ажлаас нь шууд чөлөөлнө хэмээн дээр хатуу сануулж байгаагаа хэлсэн юм. Үүний дараанаас ажилчин бүрийн шүүгээ савыг уудалж хэрэглэсэн хэрэглээгүй вино, архи, дарсыг хураан авч ажилтанд хариуцлага тооцоод байсан билээ.

Харин сүүлд СХД-ын 105-р сургуулийн багш нар бөгөөд сурагчдынхаа дэргэд нэгэн багшийнхаа төрсөн өдөр тэмдэглэж ширээн дээрээ вино тавьж зургаа авахуулсан байсан нь тэднийг ажлаас халуулахад хүргэжээ. Тэрхүү зургийг сургуулийн захиргааны ажилтнуудад харагдсанаар тэднийг ажлаас нь халах болсон байна.

TAGS: