Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн маргааш /2019-05-25/ өндөрлөх юм. Монголын пауэрлифтингийн баг тамирчид тэмцээн эхэлснээс хойш таван медаль хүртээд байсан бол өнөөдөр мастер-1 ангиллын 105 кг-ын жинд Дамдины Ууганбаяр мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин цээжнээс 262.5 кг-ыг амжилттай шахаж дэд байрт орсон бөгөөд өнгөрсөн …
Д.Ууганбаяр пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс МӨНГӨ хүртлээ

Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн маргааш /2019-05-25/ өндөрлөх юм.
Монголын пауэрлифтингийн баг тамирчид тэмцээн эхэлснээс хойш таван медаль хүртээд байсан бол өнөөдөр мастер-1 ангиллын 105 кг-ын жинд Дамдины Ууганбаяр мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин цээжнээс 262.5 кг-ыг амжилттай шахаж дэд байрт орсон бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлж байв.

