Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Орхон голын эрэг орчмоор эргүүлд ажиллаж, хууль бусаар буюу загасны үржлийн үед загас барих үйлдлээс урьдчилан сэргийлж, хяналт тавин ажиллаж байна.
Хууль, журмын дагуу #загасны үржлийн үе буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд загас барихыг хуулиар хориглосон байдаг тул загас барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
~Загасны үржлийн оргил үед загас барихгүй байхыг АНХААРУУЛАВ~
Хориотой үед загас барьсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага ногдуулхаар зүйлчлэгдсэн байдаг.
АН, АМЬТНАА ХАЙРЛАЖ ХАМГААЛЪЯ