more

Social Media

Какүрюү М.Ананд тэмцээнээ өндөрдүүллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёг их аварга Какүрюү М.Ананд орхилоо. Тэрбээр өчигдөр болсон тав дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровт унаж хоёр даваа, гурван унаатай болоод байсан юм. Өнөөдөр / 2019-01-18/ Хокүтофүжитэй барилдах байсан ч башёг орхих шийдвэрийг гаргажээ. Какүрюү аварга тэмцээний өмнө баруун хөлний шагайгаа гэмтээсэн байж. Хацү башёг аварга Кисэносатогийн араас Какүрюү орхилоо. Мөн …

anand-sumo

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёг их аварга Какүрюү М.Ананд орхилоо. Тэрбээр өчигдөр болсон тав дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровт унаж хоёр даваа, гурван унаатай болоод байсан юм.

Өнөөдөр / 2019-01-18/ Хокүтофүжитэй барилдах байсан ч башёг орхих шийдвэрийг гаргажээ. Какүрюү аварга тэмцээний өмнө баруун хөлний шагайгаа гэмтээсэн байж.

Хацү башёг аварга Кисэносатогийн араас Какүрюү орхилоо. Мөн Гүржийн бөх, озэки /арслан/ Точиношин мөн л тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Одоо аваргуудаас ганцхан их аварга Хакүхо М.Даваажаргал үлдлээ. Хакүхогийн хувьд таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн