more

Social Media

Кирибаяма Б.Лхагвасүрэн эх орондоо ирлээ

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын башёд Монголын шинэ Сэкиторигоор Мичинокү дэвжээний 22 настай Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэн тодорч ирэх гуравдугаар сарын тэмцээнээс Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болсон. Тэрээр Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 24 жилийн дотор Монгол нутгийн дэвжээнээс төрсөн 34 дэх цолтой сүмоч болсон билээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн өчигдөрхөн /2019-02-13/ нутагтаа хөл тавьсан бөгөөд энэ сарын …

lhagvasuren

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын башёд Монголын шинэ Сэкиторигоор Мичинокү дэвжээний 22 настай Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэн тодорч ирэх гуравдугаар сарын тэмцээнээс Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болсон.

Тэрээр Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 24 жилийн дотор Монгол нутгийн дэвжээнээс төрсөн 34 дэх цолтой сүмоч болсон билээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн өчигдөрхөн /2019-02-13/ нутагтаа хөл тавьсан бөгөөд энэ сарын 17-нд буцах аж. Тэрээр цол авах хүртлээ, Монгол нутагтаа очихгүй хэмээн ам гарч байсан бол зорьсондоо хүрээд ийн эх орондоо ирлээ.

З.Халиун

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн