МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы 2021.01.27 нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНИЙН НАМТАР: 

  • Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай.
  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх сумын ерөнхий боловсролын сургуулийг
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг
  • 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
  • Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх сумын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002-2008 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн багийн ахлагч
  • Бүс хариуцсан захирал, 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн намын байгуулалтын газрын дарга
  • 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.
TAGS: