Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан төгсөгчдийг ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх, оюутнуудын хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх зорилготой “JOB FAIR” нээлттэй хаалганы өдөрлөгийг ХААИС-ийн Хатан туул театрт маргааш буюу 2019.03.21-ний 13:00 цагаас зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн газар, Монголын хөрөнгийн биржүүдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж Гацуурт ХХК, Мон-Сүү ХХК, Талх чихэр ХК, Номин Холдинг, Говь ХК, Гоёо ХХК, Silk Road Trаding, Делта холдинг, Ноёд ХХК, BALDENS ХХК, Монкон Групп, Сити Агро ХХК, Хишиг-Арвин ХХК, Хаус Констракшин, Ийст Вест ресурс ХХК, Бамбай секюрити зэрэг байгууллагууд оролцож оюутнуудад ажлын байрны болон цагийн ажлын байрны мэдээлэл өгөх юм.
Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ бэлтгэхийг урьж байна.
Холбоо барих утас: 99287297