Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ

23
oros-chuulga
Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ

Нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга ирэх сарын 3-4-нд Улаанбаатар хотод тоглоно.

Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америк зэрэг дэлхийн 60 гаруй орноор аялан тоглосон бөгөөд 1965 онд “Бүжигт хүрэх зам” хөтөлбөрөөрөө Эрдмийн чуулга нэрийг хүртэж, 1987 онд “Ард түмний найрамдлын одон”-гоор шагнагджээ.

~Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ~

Ташрамд дуулгахад, нэрт бүжиг дэглээч Моисеевийн эцэг нь язгууртан байсан бол ээж нь франц-румын гаралтай загвар зохион бүтээгч, оёдолчин байжээ. Игорь 24 насандаа “Большой” театрын бүжигчин болж, хэд хэдэн бүжгийн концерт дэглэсний дараагаар тус театрын бүжиг дэглээч болсон байна. Харин 1937 онд мөрөөдлөө биелүүлж, ардын бүжгийн улсын чуулга байгуулж, Холбооны улсуудын хамгийн авьяаслаг ардын бүжигчдийг урьжээ.

И.А.Моисеев 70 гаруй жилийн хугацаанд 300 орчим тоглолт найруулсан бөгөөд түүнийг нас барсных нь дараа дээрх чуулгыг И.А.Моисеевийн нэрэмжит болгосон аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу