Эрдэнэт хотын 7-р хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй ТОСК-ийн 315 айлын орон сууцны барилгын ажилд дотоод заслын ажил үлджээ.
Орхон аймгийн удирдлагууд ашиглалтад ормогц түрээсийн орон сууцаар ашиглах санал гаргасан орон нутагт ашиглах, зарцуулах эрхийг олгох нь тодорхойгүй байсан. Тэгвэл ТОСК-аас арилжааны хэлбэрээр ашиглана гэсэн албан тоот ирүүлжээ.
Хэрвээ засгийн газраас тус орон сууц ашиглалтад ороход орон нутагт захиран зарцуулах эрхийг олговол нийгэм дэх хэрэгцээнд тулгуурлан “Түрээсийн орон сууц” хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн байсан.
Үүнтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагуудад ч түрээсийн орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд өргөдлөө ихээр ирүүлж байсан.
Тэгвэл ТОСК-оос орон нутгийн иргэдээс түрээсийн орон сууцанд хамрагдах өргөдөл хүсэлт авах шаардлагагүй, буюу ашиглалтад орсон тохиолдолд арилжааны хэлбэрээр захиран зарцуулна гэсэн мэдэгдэл ирүүлжээ.
Орон нутгийн хөрөнгө оруулалттай биш учраас иргэдийн хүсэн хүлээсэн түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох нь ээ. Эцсийн шийдвэрийг засгийн газраас гаргах юм.