Т.Дэлгэрмөрөн халамжит ханийнхаа өвөрт НЯЛХАРЧ сууна

Duuchin-delgermoron-01
Т.Дэлгэрмөрөн халамжит ханийнхаа өвөрт нялхарч сууна

Анхалж тулсан амьдралынх нь баганыг бурхан булаагаад авчихсан ч сайхан хайр, сайн ханийг хувь заяа нь буцаан бэлэглэж сэтгэл тэнэгэр, мөр дүүрэн алхах болсон дуучин Т.Дэлгэрмөрөн халамж хайранд умбан шумбан аз жаргалаар дүүрэн гэрэлтэй харагдана.

Шинэхэн хайртай учирч, сэтгэлийн шарх нь аниж амьдралыг солонгон өнгөөр төсөөлөх болсон дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий н.Ананд орсон гарсанд дуутай, цайтай явдаг гарын хоол гэж ванлий, үйлэнд уран, үгэнд цэцэн ажилсаг эзэгтэй гэлцэнэ.

Duuchin-delgermoron-02

Солонгон аашт бүсгүй Анандын хамтаар

Түүнийг “Солонгон ааштын Увидас” хэмээх олон танил эрхмүүдийг гарын хоолоороо дайлж сонирхолтой яриа өрнүүлдэг цуврал нэвтрүүлгээр нь цахим хэрэглэгчид сайн мэднэ.

Халамжит ханийнхаа өвөрт нялхран дулаацан суугаа харагдах дуучин маань гэргийнхээ гарын хоолонд зориулж дөрвөн мөрт хүртэл урсгажээ.

“Миний царцаамаг
Үүрч дүүрсэн буянт малын минь хишиг
Үглэж ундууцсан бүх л өдрийн цаг хугацаа
Үнэлж боломгүй Монголчууд бидний заяа
Үүрд уялдах үнэхээр сайхан эрүүл хоолоо”

Үйл мэтгэж, хоол хийх хоббитой дизайнер бүсгүй маань саяхан гар сайтай өгөөмөр нэгэн гэдгээ харуулж халдварын эмнэлгийн өвчнүүдийг эрүүл монгол хоолоор дайлсан нь олон ч охид эзэгтэй нарт үлгэр дууриал болсон билээ.