Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн 3 сарын 27 буюу “Дэлхийн театрын өдөр”-ийг УДБЭТ-ын хамт олон Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдээс бүрдсэн тоглолтыг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүн болон үзэгчиддээ зориулан тоглож тэмдэглэнэ.
Тус арга хэмжээгээрээ дамжуулан УДБЭТ-ийн үйл ажиллагаа, тоглолт уран бүтээл, уран бүтээлчдийг дэмжин ажилладаг байгууллага, үзэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагатаа хүндэтгэл үзүүлж, талархсанаа илэрхийлэхийг зорьсон юм. Театрын баярын өдөр бол зөвхөн театрын ажилтан албан хаагч, уран бүтээлчидийн бус театртай холбоотой байдаг бүхий л хүмүүсийн баярын өдөр гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм.
Энэ үйл ажиллагаан нь УДБЭТ-ын хамт олон уран бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхан, оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, ажиллахыг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг урлагийн байгууллагууд, хамтран ажилладаг байгууллагууддаа уриалж байгаа юм .