Э.Батбилэг олон улсын морин харвааны тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

morin-harwaa-batbileg
Э.Батбилэг олон улсын морин харвааны тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй олон улсын Этноспортын “Нүүдэлчдийн ертөнц” наадамын хүрээнд зохиогдсон морьт харвааны аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын морьт харвааны тамирчин Э.Батбилэг хоёрдугаар байр эзэллээ.

Уг тэмцээнд Монгол, Болгар, Иран, Азербажень, Узбекстан, Турк, БНСУ, Итали, Киркизстан, Казахстан гэсэн орны 30 гаруй морьтон хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Нэг, гуравдугаар байрт БНСУ-ын тамирчин Swung ho Lee, Park нар шалгарчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу