more

Social Media

МИАТ ХК нэг онгоцны засварыг 250-500 мянган ам.доллароор гүйцэтгэдэг

Хоёрхон жилийн өмнөөс эхлүүлсэн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд нийтдээ 11 тэрбум төгрөгөөр 12 нисэх онгоцонд засвар үйлчилгээ хийсэн нь хамгийн их орлого олсон жил болсон байжээ. Энэ онд тэд 20 орчим агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөн эхний шатны гэрээ хэлэлцээрийг хийж, техникийн бэлэн байдалд шилжсэн бөгөөд …

miat-zaswar-3

Хоёрхон жилийн өмнөөс эхлүүлсэн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд нийтдээ 11 тэрбум төгрөгөөр 12 нисэх онгоцонд засвар үйлчилгээ хийсэн нь хамгийн их орлого олсон жил болсон байжээ.

Энэ онд тэд 20 орчим агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөн эхний шатны гэрээ хэлэлцээрийг хийж, техникийн бэлэн байдалд шилжсэн бөгөөд ингэснээр орлогоо 10-15 хувиар нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа аж.

Засварын багийнхан 2017 онд 25 онгоц засварлаж нийтдээ 5.2 сая ам.долларын орлого оруулж байжээ.

miat
Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын хамт олонАНУ-ын FAR-145 хэмээх гэрчилгээг гардан авчээ

 

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт одоогоор 148 гаруй инженер ажиллаж байгаа бөгөөд  нэг онгоцонд 30-35 инженер, техникийн ажилчид баг болон засвар үйлчилгээг 14-20 хоногт багтаан хийдэг гэнэ. Энэ нь 2-3 онгоцонд зэрэг ажиллах хүчин чадалтай гэсэн үг.

Агаарын нэг хөлгийн техник үйлчилгээ дунджаар 250-500 мянган ам.доллар байдаг. Жишээ нь, “Боинг-737” онгоцны техникийн засвар, үйлчилгээ гэхэд 14-20 хоног үргэлжилж, энэ хугацаанд багтаан засварлаж хийхэд 250-500 мянган ам.долларын орлого олдог байна.

 

 

 

mongolia.service

mongolia.service

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн