more

Social Media

Нийслэлийн иргэд БНСУ-д 3 сараар ажиллах нөхцөл бүрдэнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Мук уулзалтын үеэр: "Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад …

korea-viza

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Мук уулзалтын үеэр:

“Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар өндөр өртөг авч зуучлах зэрэг асуудал гарч байсан. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохицуулж гэрээгээр хөдөлмөр эрхлэх асуудлыг албажуулах, хариуцах эзэнтэй болгож, зохион байгуулж өгөхийг хүсч байна” хэмээн онцолж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр:

            “Солонгос улсад иргэдийг ажилд зуучлах явдал албан бусаар явагдаж байгааг үгүйсгэхгүй. Үүнийг хуулийн дагуу болгохын тулд  бидний зүгээс анхааран ажиллах болно” гэлээ.

NZDTG
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ

 

mongolia.trade

mongolia.trade

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн