more

Social Media

Түүхий нүүрсний худалдаанд 24 байцаагч хяналт тавина

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэл хотод түүхий нүүрс худалдахыг хориглосон билээ. Тогтоолын хүрээнд Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 хороонуудаас бусад газар түүхий нүүрс худалдаалахыг хоригложээ. Хотын шалган нэвтрүүлэх постуудад 24 улсын байцаагч ажиллуулахаар төлөвлөж байна.  Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг …

nuurs

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэл хотод түүхий нүүрс худалдахыг хориглосон билээ.

Тогтоолын хүрээнд Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 хороонуудаас бусад газар түүхий нүүрс худалдаалахыг хоригложээ. Хотын шалган нэвтрүүлэх постуудад 24 улсын байцаагч ажиллуулахаар төлөвлөж байна.  Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.

ИТХ-ын төлөөлөгч, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга  “Төлөвлөгөөний дагуу найман чиглэлд 32 ажил хийгдэнэ. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд айл өрх болон аж ахуйн нэгжийн хэрэглээний бодит судалгааг гаргаж түүнд тулгуурлан ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээн онцолсон юм.

Иймээс тавдугаар сарын 15-аас түүхий нүүрс худалдаалсан иргэдийг зөрчлийн тухай хуулиар торгохыг мэдэгджээ.

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн