more

Social Media

Удирдагч Ким Жон Ун цэргийн сургуулиудын үйл ажиллагаатай танилцав

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын нисэх хүчин, пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчнийхний сургуулиудтай танилцсан байна. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун АНУ, Өмнөд Солонгос улсууд нисэх хүчнийхнийхээ хамтарсан сургуулиа хойшлуулахаар шийдвэрлэсний дараах өдөр ийнхүү хээрийн сургуулиудыг удирдан явуулсан байна. Тэрбээр десантын цэргийн ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлийн хамтаар гэнэтийн жинхэнэ дайн тулааныг …

Kim-Jon-Un

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын нисэх хүчин, пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчнийхний сургуулиудтай танилцсан байна.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун АНУ, Өмнөд Солонгос улсууд нисэх хүчнийхнийхээ хамтарсан сургуулиа хойшлуулахаар шийдвэрлэсний дараах өдөр ийнхүү хээрийн сургуулиудыг удирдан явуулсан байна.

Тэрбээр десантын цэргийн ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлийн хамтаар гэнэтийн жинхэнэ дайн тулааныг мэдрүүлэхүйц, сургууль, шалгалтыг хийж Солонгосын Ардын армийн дайны бэлэн байдлыг байнга нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон мэдэгджээ. Харин өнгөрсөн ням гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер БНСУ-тай хамтран энэ сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан цэргийн сургуулиа хойшлуулж байгаагаа зарласан юм.

wowldaa

wowldaa

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн