more

Social Media

Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ өсөв

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ өсжээ.  Ийнхүү өсөхөд хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй арилжаа хийдэг компаниудын зах зээлийн үнэлгээ өссөн нь нөлөөлсөн байна. Тухайлбал, "Тавантолгой"-н үнэлгээ 1.8, "Сүү" хоёр, "Хөвсгөл алтан дуулга" 8.3, "Талх чихэр" 5.3, Улсын их дэлгүүрийнх 9.9 хувиар гэх мэт өссөн аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд зургаан компани олон нийтэд өөрийн …

hurungiin zah zeel

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ өсжээ.

 Ийнхүү өсөхөд хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй арилжаа хийдэг компаниудын зах зээлийн үнэлгээ өссөн нь нөлөөлсөн байна.

Тухайлбал, “Тавантолгой”-н үнэлгээ 1.8, “Сүү” хоёр, “Хөвсгөл алтан дуулга” 8.3, “Талх чихэр” 5.3, Улсын их дэлгүүрийнх 9.9 хувиар гэх мэт өссөн аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд зургаан компани олон нийтэд өөрийн хувьцааг санал болгосон байна. Үүний тав нь өөрсдийнхөө хувьцааг санал болгож, нэг нь нэмж хувьцаа гаргасан юм.

Ингэснээр хөрөнгийн зах зээлээс 32 тэрбум төгрөг татсан юм. Энэ нь 2012 оныхоос 45 хувиар давуулсан үзүүлэлт гэнэ.

invest.mongolian.property

invest.mongolian.property

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн