Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2018 онд БНХАУ, ОХУ-ын Засгийн газартай байгуулав.
Монгол Улс Олон улсын тээврийн форумд элсэх тухай асуудлыг Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, 46 дугаар тогтоолоор баталсан. Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 11 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
~Монгол Улсад Автотээврийн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна~
Монгол Улс болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын протоколыг шинэчлэн байгуулсан. Ингэснээр шилжүүлэн ачих боломжгүй ачаа барааг шилжүүлэн ачилт хийлгүйгээр шууд хүрэх газарт нь тээвэрлэн хүргэх боломж бүрдээд байна гэж Зам Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.