2020-02-05

БЗД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурчээ

gemt-hereg
БЗД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших болон олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдийн тоон үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, өнгөрөгч онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 42 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн бол хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 28 хувийг, залилах гэмт хэрэг 20 хувийг тус тус эзэлсэн байна.

~БЗД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурчээ~

Засаг дарга Т.Баясах 2019 онд дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг онцолж, холбогдох албаны хүмүүс, албан хаагчид, мэргэжлийн ангиудад Талархал илэрхийллээ.