more

Social Media

Говь-Алтайд ихэр ботго мэндэллээ

Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн бэлгэшээж ирсэн уламжлалтай билээ. Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр …

iher-botgo-gowialtai

Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн бэлгэшээж ирсэн уламжлалтай билээ.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/ ботго гарлаа. Хүрэн ингэ нь 4 дэх удаагаа ботголж байна.

~Говь-Алтайд ихэр ботго мэндэллээ~

Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна гэж Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн