Метрополь хотуудтай харилцан туршлага солилцож, хамтарна

32
agaariin-bohirdol-hotuud
Метрополь хотуудтай харилцан туршлага солилцож, хамтарна

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дэлхийн хотуудын агаарын чанарын ажиглагч /GUAPO/ байгууллагын захирал Элса Мартаяныг хүлээн аваад байна.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хатагтай Элса Мартаяныг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулахад шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад метрополь хотуудтай туршлага солилцоход гүүр болж хамтарч ажиллахыг хүсэх байна” хэмээлээ.

~Метрополь хотуудтай харилцан туршлага солилцож, хамтарна~

Улаанбаатар хот дэлхийн хотуудын агаарын чанарыг ажиглагч байгууллагын гишүүнээр 2019 онд элссэн юм. Тус байгууллага нь дэлхийн метрополь хотуудын дундын мэдээллийн санг байгуулж агаарын чанарын талаар мэдээлэл цуглуулан, харилцан туршлага солилцдог аж. Мөн тус байгууллага нь улс орны нийслэл болон хотуудын олон талт харилцааг олон улсын түвшинд дэмжин ажилладаг байна.

Хатагтай Элса Мартаян дундын мэдээллийн санд Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн мэдээллийг оруулахыг хүсээд бусад улс орнуудтай харилцан туршлага солилцоход дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу