2019-12-27

“МИАТ” ТӨХК В787-9 агаарын хөлгийг 2021 оноос эхлэн ашиглана

Miat-Battor
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр

өрийн өмчит МИАТ хувьцаат компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Air Lease Corporation компаниас Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах гэрээг үзэглэв /2019-09-26/.

Тус гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн нислэг үйлдвэрлэлдээ ашиглах боломжтой болж байгаа юм.

Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen, Боинг компанийн Борлуулалт хариуцсан захирал Скот Гримсби болон албаны бусад хүмүүс оролцов.

~МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн ашиглана~

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан МИАТ ТӨХК их багтаамжийн агаарын хөлгөөр парк шинэчлэл хийж, Монгол Улс болон АНУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаанд түүхэнд тэмдэглүүштэй өдөр тохиож байна хэмээгээд Монгол Улс, АНУ-ын Боинг компанитай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай явж ирснийг онцлов.

Одоогоор МИАТ ТӨХК-ийн засвар үйлчилгээний төвд 60 гаруй агаарын хөлгийг засварласан бөгөөд цаашид Боинг компанийн Ази дахь засварын төв болох зорилго тавин ажиллаж байна хэмээн тэмдэглэн хэллээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр МИАТ компани Монгол Улсын Төрийн далбааг тээгч, Үндэсний тээвэрлэгчийн хувьд зах зээлийн өрсөлдөөнд өөрийн байр сууриа бэхжүүлж, зорчигч үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах зорилгоор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий Боинг компанийн агаарын хөлгүүдээр парк шинэчлэлт хийснээр 2021 он гэхэд хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болно хэмээв.