Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх юм.
Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30 – 07:40, орой 18:30 – 19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс