Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар …
ПСР шинжилгээ авах таван цэг ажиллаж байна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу
- эрүүл мэнд,
- буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд,
- ачаа тээвэр,
- хүнс,
- шатахуун,
- өвс тэжээл,
- эм, эмнэлгийн хэрэгсэл,
- уул уурхай,
- газар тариалан,
- зам,
- барилга бүтээн байгуулалт зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.
Шинжилгээний таван цэг ажиллаж байна. Тодруулбал,
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон
- Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай
- Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбай.

