СЭЛЭНГЭ: Баавгайг зүхэх үү, малчин эцэг, хүүг өрөвдөх үү!

malchin-ail-baavgai-haldaw-01
Баавгай айлруу довтолж, хоёр хүний амь насыг хохироон, орон гэрийг сүйтгэв!

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нэгэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал тус сумын Могойт хэмээх газарт өнөө өглөө буюу аравдугаар сарын 4-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдаж хоёр хүний амь насыг эрсдүүлж, гэр оронг нь бусниулжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай аав, хүү хоёрын амь насыг хохироосон аж. Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоо газарт булсан байсан хүүхдийн цогцсыг олсон байна.

Мөн аавын биеийн хэсгийг олсон гэнэ. Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.

Баавгайг зүхэх үү, малчин эцэг, хүүг өрөвдөх үү. Энэ бол уул уурхайн замбараагүй ухалтын гор. Ой шугуйдаа хоол ундтай, амар жимэр амьдарч байсан баавгайн гэрийг өдөр шөнөгүй том техникээр ухаад, байгаль орчныг нь үгүй хийгээд байхаар өлсөж ундаасаа байлгүй. Ахиад хэд хэдээрээ гарч ирж хоол хайх бол…

Иймд хөдөө орон нутгийн иргэд, зэрлэг ан амьтдаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу