2021-04-26

Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэв

tuul-gol-hog-tsewerlew
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэ ажил зохион байгуулав.

Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэлэхдээ,

“Жил бүр тухайн жилд хийх бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь гардаг. Жилд 6-7 удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээний ажлын хүрээнд дөрвөн төрлийн ажил хийж байна.

  • Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ. Захирагчийн ажлын алба, Иргэдийн бүлгийн 50 гаруй ажилтан, “Өнөр бүл” хүүхдийн төвийн 40 гаруй хүн хамтран Туул гол дагуух цэвэрлэгээг хийлээ.
  • Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Нийт долоон машин ариутгал, халдваргүйтгэл хийж байгаагаас  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэл хийж байна.
  • Гуравдугаарт, автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компанийн долоон бригад хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна” гэлээ.