Урлагийнхан “Хос зүрхийг хамгаалъя” хандивын аян эхлүүллээ

chinbaa-handiwiin-ayan
Урлагийнхан "Хос зүрхийг хамгаалъя" хандивын аян эхлүүллээ

Хөгжмийн зохиолч, “Emotion” хамтлагийн продюсер Б.Чинбат маань 11 сарын сүүлээр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд БНСУ-ын Сөүл хотноо орж, түүний гэргий Ц.Сарнай донор болсон билээ.

Б.Чинбатын хувьд олон Монголчуудын адил нялх балчиртаа шарлаж, эмчлүүлж байхдаа дахин тариурын шар халдаж өвдсөн тэр үеэс л элэг нь гэмтэж эхэлсэн юм. Харин элэгний вирусны эмчилгээ хийлгэж эхэлсэн үе нь бол арав гаруй жилийн өмнөөс бөгөөд өндөр үнэ бүхий эмчилгээ, сувилгааг тэр үеэс эхлэн бараг тасралтгүй хийлгэж АНУ, Монгол Улсад олон сайхан эмчийн асаргаа эмчилгээнд өдий зэрэгтэй явжээ. Харамсалтай нь түүний хувьд сайжралыг олсон цаг мөчүүд байсан ч эцсийн дүндээ олон Монголчуудын адилаар элгээ солиулахаас өөр сонголтгүй болсон нь энэ жил юм. Энэ шийдвэрээ МУГЭ Ж.Чинбүрэн болон олон жилийн турш хяналтад нь явж буй Грандмед эмнэлгийн н.Сансармаа ахлагчтай эмч нарын үзлэг, зөвлөгөөний дагуу зөвшилцөн гаргасан ба тэдгээр Монголын эмч нарынхаа зөвлөгөөг даган БНСУ-д энэхүү хүнд мэс ажилбарыг амжилттай хийлгэсэн юм.

~Урлагийнхан “Хос зүрхийг хамгаалъя” хандивын аян эхлүүллээ~

Төлбөр мөнгөний хувьд өөрсдөөсөө, сайхан сэтгэлт хандивлагчаас мөн зээлээс бүрдэн давж гарах эрмэлзэлтэй байсан хэдий ч хагалгааны өмнөх сар гаруйн хэвтэж эмчлүүлсэн эрчимт эмчилгээ, шинжилгээнүүд, мөн хагалгааны дараах их хэмжээний эмчилгээ, шинжилгээ болон байнга хяналтад байх чухал зардлуудыг урьдчилан тооцоолоход бэрх байснаас гадна одоо тулгарч байгаа шиг их хэмжээний байна гэж төсөөлөөгүй байсан нь тэднийг маань санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарахад нөлөөлжээ.

“Хос зүрхийг хамгаалъя” хандивын аян эхлүүллээ

Төлбөр нь цаг хугацаандаа төлөгдөхгүй бол эмчилгээ зогсох хүндхэн байдалтай нүүр тулаад байгаа билээ. Ийм л учраас тэд ойр дотнын хүмүүсээсээ зөвлөгөө авч, эрэл хайгуул болсон ба урлагийн гэр бүлийнхэн, ийм зовлон бэрхшээлийг туулж гарсан хүмүүсийн зөвлөсний дагуу найз нөхөд нь “Хос зүрхийг хамгаалъя” хандивын аян өрнүүлээд байгаа билээ.

Одоогоор мэс ажилбарын үлдсэн төлбөр 140 орчим сая төгрөг төлөгдөх дутуу бөгөөд цаашдаа хийгдэх олон сарын эмнэлгийн хяналт болон эмчилгээ шинжилгээнүүдэд их зардал орох нь дамжиггүй юм. Нэг гэр бүлийн 2 хүн ийм хүнд хагалгаанд орсон цөөхөн тохиолдол байдгийг та бүхэн мэдэх байхаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Гэргий Ц.САрнайн цахим хуудаст хандаарай.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай